Хиймэл оюун ухааны тусламжтайгаар тархины хавдрыг авах дэлхийн анхны мэс заслыг БНХАУ-д хийжээ


Дэлхийд анхдагчид тооцогдох, тархины хорт хавдрыг авах мэс заслыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар Хятадад хийжээ. Энэ талаар South China Morninig Post сонин мэдээлсэн байна. 
 
Тодруулбал, Шанхайн тархины Donglei эмнэлгийн эмч нар АНУ-ын шинжээчдийн хамтаар, тархин дахь хорт хавдрыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар авах дэлхийн анхны мэс заслыг хийжээ. Хятадын мэргэжилтнүүдийн боловсруулсан аргаар гавлын ясанд нэг сантиметрээс ч бага хэмжээтэй нүх гаргасан байна. Өмнө нь хамгийн багадаа л 2,5-3 см газар зүслэг хийдэг байжээ. 
 
Гавлын ясанд том нүх гаргасан тохиолдолд нугасны шингэн гоожих, мэдрэлийн хомстолд орох, тархин дотор халдвар үүсэх эрсдэлтэй байдаг аж. Хятад, Америкийн хамтарсан энэ мэс засал 40 минут үргэлжилсэн байна. Мэс засалд орсон өвчтөн нь 63 настай бөгөөд биеийн байдал нь дээрдэж байгаа талаар эх сурвалж мэдээлжээ.
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/546557
скачать dle 12.0

Холбоотой мэдээ


  • Шинэ мэдээ
  • Их уншсан