Сувиллууд Эрүүл мэндийн даатгалын сангаас 27.9 тэрбумын санхүүжилт авчээ

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг сувиллын тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын төлөөллийг хүлээж авч уулзан сувиллын үйл ажиллагааны чиглэл, хүний нөөц, тусламж үйлчилгээний чанар, санхүүжилтийн тогтолцоо, хууль эрх зүйн орчны талаар ярилцжээ.
 
 
Манай оронд нийт 267 халуун, хүйтэн рашааны орд байдаг. Үүнээс ашиглалтын нөөц, эмчилгээний ач тус нь судлагдсан 180 гаруй халуун, хүйтэн рашаан байдаг бөгөөд 2022 онд гаргасан үзүүлэлтээр улсын хэмжээнд 95 сувиллын эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа эрхэлж байгаагийн 44 нь Улаанбаатарт, 51 нь орон нутагт байна.  Эрүүл мэндийн сайд С.Чинзориг сувиллын тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын төлөөллийг хүлээж авч уулзан сувиллын үйл ажиллагааны чиглэл, хүний нөөц, тусламж үйлчилгээний чанар, санхүүжилтийн тогтолцоо, хууль эрх зүйн орчны талаар ярилцлаа.  
 
Сувиллын тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагууд 2022 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 27.9 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. ЭМД-ын сангаас сэргээн засах тусламж, үйлчилгээний 71,958 тохиолдолд 11.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн байгууллагуудад олгосон бөгөөд тусламж, үйлчилгээний төрлөөр нь авч үзвэл нийт тохиолдлын 58.2 хувь, санхүүжилтийн 85.7 хувийг сувиллаас үзүүлэх сэргээн засахын хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ эзэлж байна. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан