Тархины цус харвалтын тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцдаг болсон билээ. Энэ хүрээнд энэ оны эхний 10 сарын байдлаар 10.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.
Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор тархины цус харвалтын эмийн эмчилгээ 770 мянгаас 2.3 сая төгрөг, мэс заслын тусламж, үйлчилгээ 1.2-48.9 сая төгрөг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг болсон. Ийн 2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 9868 тохиолдол бүртгэгдэж, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтийг авчээ.
Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай дараах холбоосоор орж танилцаарай.