Сүүлийн үед янжуур тамхинаас татгалзах хамгийн үр дүнтэй аргаар цахилгаан тамхийг нэрлээд буй. Гэвч нийгэмд цахилгаан тамхины хор уршиг их байдаг хэмээн баримт, нотолгоогүй мэдээлэл тархах болсон нь иргэдийг ихээхэн төөрөгдүүлдэг байна. Хамгийн энгийн жишээг дурдахад, Цахилгаан тамхи, янжуур тамхины хоруу чанарын үзүүлэлт. Нийгэмд цахилгаан тамхийг янжуур тамхинаас илүү хүний биед хор нөлөөтэй гэдэг ч үнэн хэрэгтээ тийм биш.
Цахилгаан тамхи нь янжуураас 95 хувийн хоруу чанар багатай
Английн засгийн газраас дөрвөн жил тутам цахилгаан тамхины тухай судалгаа, нотолгоог ЭМЯ, “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв”-тэйгээ хамтран хийдэг ба 2022 оны эцсээр нийтэлсэн нотолгоо нь 1500 хуудас бүхий баримтад цахилгаан тамхи нь янжуураас 95 хувийн хоруу чанар багатай гэдэг үндэслэлийг батлан тайлбарласан байдаг.
Гэтэл манай улсад цахилгаан тамхины талаар судалгаа, нотолгоог огт хийдэггүйн дээр өдөр ирэх тусам шүүлтүүргүй, худал мэдээлэл тархаж буй.
Гэтэл жил бүр дэлхий даяар тамхинаас болж 8 сая гаруй хүн нас бардаг гэсэн судалгаа байдгаас зүрх судасны өвчний шалтгаант нас баралтын дөрөвний нэг, хорт хавдрын шалтгаант нас баралтын 30 орчим хувь нь тамхидалтаас хамаарсан байдаг аж.. Энэхүү судалгааг АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв тооцоолон гаргасан ба үүний аргачлалаар тооцоолбол манай улсад жилд 2,500 гаруй хүн тамхины шалтгаант зүрх судасны өвчин мөн хорт хавдрын улмаас амиа алддаг байна.
Гэтэл бид тамхины талаарх хор хөнөөлийг сайн мэддэг хэрнэ өнөөдрийг хүртэл татгалзаж чадахгүй хэвээр байгаа юм.
Янжуур тамхинаас гарах хамгийн үр дүнтэй арга бол ЦАХИЛГААН ТАМХИ
Гэхдээ янжуур тамхины нөлөөнөөс гарах хүсэлтэй иргэд цахилгаан тамхийг ихээхэн хэрэглэх болсон. Энэ нь ч янжуур тамхинаас гарах хамгийн үр дүнтэй аргын нэг.
Женевийн их сургуулийн эрдэмтэн Жон Франсуа тамхинаас гарах үр дүнтэй аргуудыг туршсан бөгөөд ирээдүйд тамхидалтын түвшин дэлхий даяар эрчимтэй буурахад “Цахилгаан тамхи” нь хамгийн үр дүнтэй, шуурхай арга байж болох тухай дүгнэжээ.
Хэдийгээр энэхүү судалгаа хийгдээд багагүй хугацаа өнгөрсөн ч тэрхүү үр дүн биеллээ олж сүүлийн 2 жилийн хугацаанд өндөр хөгжилтэй, барууны орнуудын тамхидалтын түвшин түүхэн доод хэмжээнд хүртэл буурч чадсан байна. Жишээлбэл, Англи улсын хувьд Европын хамгийн өндөр тамхидалттай бүс байсан ч 2021 он гэхэд тамхидалтын түвшин 13,2 хувьд хүрч /Монгол Улс 29.4%/, 2011 онтой харьцуулахад 8 хувиар буурчээ. Үүнээс үзэхэд дэлхий дээр 100 сая гаруй хүн тамхинаас татгалзаж чадсан байна.
Цахилгаан тамхинаас үүдэлтэй хорт хавдар, үхэл дэлхий дээр бүртгэгдээгүй
Их Британийн засгийн газар “Цахилгаан тамхи”-ийг хамгийн их дэмждэг улсуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Тамхинаас гарах хүсэлтэй иргэдэд цахилгаан тамхийг хэрэглүүлэх, эмч нараар зөвлүүлэх, татварын уян хатан бодлого баримтлах зэргээр иргэдийнхээ эрүүл мэндэд өнөөдрийг хүртэл анхаарал хандуулсаар байна. Эсрэгээрээ уламжлалт болон янжуур тамхины татварыг дэлхий дээр хамгийн өндөр байлгаж, янжуураас татгалзуулах олон сурталчилгааны ажлууд нь үр дүнд хүрсэн туршлага ч бий.
Мөн цахилгаан тамхины тухай судалгааг улс орнууд өөрсдийн хэмжээнд гүйцэтгэж, туршсаар байгаагаас гадна уг бүтээгдэхүүн нь зөвхөн тамхинаас татгалзах хүсэлтэй иргэдэд зориулсан, насанд хүрсэн хүний хэрэглээ юм. Түүнээс гадна одоогоор шууд цахилгаан тамхинаас үүдэлтэй хорт хавдар, үхэл дэлхий дээр бүртгэгдээгүй аж.
Үүнээс үзэхэд манай улс цахилгаан тамхины талаар дэлгэрүүлэн судалж, хор хөнөөлийн талаар худал мэдээлэл түгээхээс илүүтэй үнэн бодит мэдээллийг нийгэмд хүргэх нь зүй ёсны хэрэг болоод буй юм.