Хавдрын шинэ эмнэлэгтэй болох нь монголчуудын амин чухал асуудал юм. Яагаад гэвэл энэ аюулт өвчин жилээс жилд нэмэгдэх боллоо. Монгол Улс хавдрын өвчний нас баралтаар дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Статистикаас харахад жилд хорт хавдраар өвдөгсөд 6000-д хүрчээ.
Ялангуяа элэгний хорт хавдар зонхилж, дийлэнхнь эрэгтэйчүүд байдаг юм билээ. Манай улс ганцхан жилийн дотор хорт хавдраар бүхэл бүтэн таван мянган иргэнээ алдаж байна. Цөөхөн хүн амтай бидэн шиг улсад үнэхээр харамсаад барахгүй тоо. Ингэж өвдсөн иргэдээ аварч чадахгүй, бөөн бөөнөөр нь алдаж байгаагийн гол шал тгаан эмнэл гийн хүртээмжийн асуудал дээр буудаг. Салбарынхан нь ч бүгд үүнтэй санал нэг байгаа. Энгийн логикоор хавдрын эмнэлэг багтаамж сайтай, хагалгааны өрөө нь олон байвал энэ өвчнөөр шаналж, зовж, тарчилж байгаа иргэд аврагдах боломжтой. Хагалгааны оочир дарааллаа хүлээж дийлэхгүй хорвоог орхисон тэр олон мянган иргэд төр засагтаа ямар их гомдол хурааж шаналсан байдаг бол. Том зургаараа хавдрын эмнэлэгтэй болох нь монголчуудын эрх ашиг байх ёстой.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэвлэлд ярилцага өгөх бүртээ дэлхийн стандартад нийцсэн хавдрын шинэ эмнэлэгтэй болно гээд л гоё юм яриад байдаг. Үнэн хэрэгтээ эмнэлэг барья гэхээр ганц ч сохор зоос байхгүй. Энэ оны төсөвт ширхэг ч төгрөг суулгаагүй байна лээ. Гадаадын зээл тусламж хөөцөлдлөө гэхэд тэр нь хэзээ бүтэх нь ч тодорхойгүй . Магадгүй хаврын чуулганаар төсвийн тодотгол хийгээд хөрөнгө мөнгө хуваарилсан ч энэ нь өнөө маргаашдаа шийдэгдчих асуудал биш. Үсрээд зураг төсөл хийх хэмжээний мөнгө л дусаах биз. Жил бүр багахан мөнгө тавьсаар дор хаяж хоёр парламентын нүүр үзэж таарна. Тэгэхээр Ж.Чинбүрэн гишүүний амаа цангатал яриад явдаг хавдрын шинэ эмнэлэг лав ойрын хугацаанд баригдах нь худлаа юм байна. Мань эр яагаад ингээд худлаа яриад яваа юм бол. Судлаад үзэхээр хувийн эрх ашгийнхаа төлөө гүйж яваа нөхөр бололтой. Тэрбээр ХСҮТ-ийн даргаар олон жил ажиллахдаа хувийнхаа бизнесийг тэнд дархлаад авчээ. Нэг хэсэг хэвлэлээр баахан нэр холбогдсон “Мед Портал” хэмээх хувийн эмнэлэг ХСҮТ-ийн амбулаторид 190 ам.метр талбай эзэгнэн дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа аж. Хавдрын эмнэлгийн коридортурт дараалал үүсгэсэн иргэд энд томографик, MRI хийлгэхийн тулд 210-290 мянган төгрөг төлдөг байна. Сардаа дөрвөн сая төгрөгийн түрээс төлчихөөд асар их мөнгөний судал дээр сууж байгаа уг эмнэлгийг ХСҮТ-өөс гаргаж, оронд нь Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, тусламжаар сүүлийн үеийн тоног төхөөрөмж авч өгөх асуудал хөндөгдөхөд Ж.Чинбүрэн гишүүн хамгийн их сандарч, цухалдсан тухай эх сурвалжууд зах зухаас нь ярьж байсан. Яагаад гэвэл эрүүл мэндийн салбарынхан дунд “Мед Портал” эмнэлэг нь Ж.Чинбүрэн, Н.Эрдэнэхүү нарынх гэдгийг одоо хүртэл ярьдаг юм билээ. Энэ тухай Ж.Чинбүрэнг гишүүн болсных нь дараа нэлээд шуугисан боловч тэрбээр өөрийнхөө нэрийг сугалж, Н.Эрдэнэхүүд данслуулсан гэж бишгүй л бичигдэж байсан. Тийм болохоор хууль хяналтын байгууллага яаж ч шалгаад Ж.Чинбүрэнтэй холбоотой юу ч олж чаддаггүй гэдэг.
Олны анхааралд өртсөн “Мед Портал” эмнэлгийг улс төрчид болон эрүүл мэндийн салбарынхантай нэр холбодог үнэндээ “Хишиг- Арвин индустриал” болон “ Люкс центр” компанийн эзэмшилд байдаг аж. Том эзэн нь “Хишиг-Арвин”-гийн Б.Хишигдорж гэнэ. Улсын бүртгэлд байгаа мэдээллээр “Мед Портал” эмнэлэг нь Б.Түвшинжаргалын нэр дээр б а й д а г . Одоогоос таван жилийн өмнө байгуулагджээ. Тэгвэл нөгөө эзэмшигч “Люкс центр” компани нь гадаад худалдаа, дүрс оношилгооны чиглэлээр ажилладаг . С.Батзориг нь гэдэг хүний нэрдээр бүртгэлтэй. Тэрбээр “Монголын яс үе мөчний дүрс оношилгооны нийгэмлэг” ТББ-ын тэргүүн аж .Давхар “Экспресс-Ассист” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладгаас гадна “Аффинити” ХХК, “Инно сайт” ХХК, “Мон орто мед” ХХК-д хувь эзэмшдэг гэх мэдээлэл ч бий. Бас С.Батзориг гадаад худалдааны “Азурион” ХХК- ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг гэнэ . Энэ компанийг “Мед Портал”-ын Б.Түвшинжаргал, Х.Ариунзаяа нар эзэмшдэг гэх юм билээ. Аалзны тор шиг сүлжилдсэн ийм том бизнесийн эрх ашиг эрүүл мэндийн салбарт оршиж байна. Өнгөн дээрээ хавдрын эмнэлэг барина гэдэг нь зүгээр л попрол юм байна. Үүний цаана хавдраар өвдөж шаналсан хүмүүсийн зовлон дээр зоологсод цадаж байгаа юм биш үү.