Телемедициний хяналт нь алсын зайнаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг технологи юм. Өөрөөр хэлбэл, эмчийн байнгын хяналтад байх шаардлагатай иргэд заавал эмнэлэгт очих, эсвэл эмч дуудаж үзүүлэхгүй, эмчтэйгээ аппликэйшнээр холбогдон үзүүлэх боломжтой болсон.
Мөн гурван төрлийн амин үзүүлэлт шалгадаг аппаратыг өвчтөний зөвшөөрөлтэй гэрт нь хүргэх юм. Тухайн өвчтөний оношинд тулгуурлан нэмэлтээр зөөврийн аппаратуудыг хүргэх боломжтой аж.
Нарийн мэргэжлийн эмч нар өвчтөнтэй 10 хоногт 1-5 удаа цахимаар холбогдоно. Эмч хяналтдаа өвчтөний биеийн байдлыг долоо хоногт дунджаар 5-6 удаа шалгаж хянадаг байна.