Ковидын халдвартай хөнгөн өвчтөнүүдийг гэрээр хэрхэн эмчилж байна вэ

Ковидын халдвараар хөнгөн өвдсөн өвчтөнд үзүүлж буй тусламж үйлчилгээний талаар БЗД-ийн “ЭРҮҮЛ ӨРХ” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.Алтанхуяг дараах мэдээллийг өглөө.
  • Ковид-19-ийн халдвараар хөнгөн өвдсөн өвчтөнийг Өрхийн эрүүл мэндийн төв хянаж, эмчилж буй юм.
  • Батлагдсан тохиолдын мэдээллийг ХӨСҮТ-ийн ТАНДАЛТ сайтаас авч, өвчтөнтэй холбогдон ойрын хавьтлыг тодруулна.
  • Ойрын хавьтлыг шинжилгээнд хамруулна. Анхны шинжилгээг ХӨСҮТ, Хоёр дахь шинжилгээг 8 дахь хоногт Эрүүл мэндийн төвөөс авна.
  • Гэрээр байгаа хөнгөн өвчтөнтэй өдөрт хоёр удаа утсаар холбогдож зөвлөгөө өгч байна.
  • Гэрийн тусгаарлалтад байгаа өвчтөн болон ойрын хавьталд зовиур илэрсэн, үзүүлэх шаардлагатай тохиолдолд өрхийн эмч гэрээр очиж үзлэг хийж, биеийн байдлыг үнэлнэ.
  • Үнэлгээгээр биеийн байдал хүндэрсэн, эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай гэж үзвэл дүүргийн ЭМТ, НЭМ-ийн холбогдох хүмүүст мэдэгдэж дараагийн шатны арга хэмжээг авна.
  • Өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэх бол өрхийн эмч тухайн эмнэлэгт хүргэж өгнө.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан