Хумсны будаг хатаадаг гэрэл арьсны ДНХ-г гэмтээдгийг эрдэмтэд тогтоожээ


Сан-Диего дахь Калифорнийн их сургуулийн эрдэмтэд хумсны будаг хатаадаг хэт ягаан туяаны гэрлийг судлаад, энэ гэрлийн цацраг нь арьсны эсийн ДНХ-г гэмтээдэг болохыг тогтоожээ. 
 
Nature Communication сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд өгүүлснээр, хумсны будаг хатаагч хэт ягаан туяаны гэрлийн нөлөөг лабораторийн хулганууд дээр туршсан байна.
 
Судалгаанаас харахад, нэг удаад 20 минутийн хугацаанд хумсны будаг хатаах гэрлээр шарсан нөхцөлд арьсны эсийн 20-30 хувь үхждэг бол байнга энэ аргыг ашигладаг бол эсийн 65-70 хувь нь үхждэг байна. Үлдсэн эс нь гэмтсэн байх бөгөөд энэ гэмтэл нь арьсны хавдрын үед гардаг өөрчлөлттэй адилхан байсан гэж эрдэмтэд онцолжээ.
 
Эсүүдэд мутацийн тоо нэмэгдсэнээр хавдар үүсэх, тэр дундаа залуу хүмүүсийн дунд хавдар үүсэх эрсдэл болдог байна. Тиймээс хумсны будаг хатаахад хэт ягаан туяаг ашиглах нь аюулгүй эсэхийг нарийвчлан тогтоохын тулд нэмэлт судалгаа хийх шаардлагатай гэж эрдэмтэд онцолжээ.
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/546674
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан