ЭМЯ: Машин дотор амаржсан эх, нярай хоёрын биеийн байдал тогтвортой, эмчийн хяналтад байгаа

“Өргөө” амаржих газрынхан яаралтай тусламж үзүүлээгүйн улмаас нэгэн эх машинд амаржсан гэх мэдээлэл олон нийтийг бухимдуулаад буй. Тухайн үед ажиллаж байсан эмч, сувилагч нар төрсөн эхэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, төрөх дөхсөн эх ирсэн гэдгийг мэдээгүй учир хугацаа алдсан гэх тайлбар өгөөд байгаа юм. Тэгвэл машиндаа амаржсан нярайн бие муудаж, эрчимт эмчилгээний тасагт шилжсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдлаа. Харин ЭМЯ-наас энэ мэдээлэл ташаа болохыг анхааруулав. Эх, нярай хоёрын биеийн байдал тогтвортой, одоогоор эмчийн хяналтанд байгаа аж.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан