ХӨСҮТ-д томуу, томуу төст өвчний улмаас 198 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрээс 20 орчим хүүхэд уушгины хатгаагаар хүндэрсэн гэдгийг ХӨСҮТ-ийн Дэд захирал Ц.Чинбаяр хэллээ.
Тэрбээр "Хүүхэд нь өндөр халуурч байгаа тохиолдолд заавал эмчийн зөвлөгөөний дагуу асаргаа сувилгаа, эмчилгээг хийх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт есөн хүүхэд уушгины хатгаа, амьсгалын дутагдал, амьсгалын замын бачуурал оноштой хэвтэн эмчлүүлж байна” гэв. Мөн тэрбээр хүүхдээ олон нийтийн газраар авч явахгүй байх. Тав хүртэлх насны хүүхэддээ томуугийн вакцин хийлгэхийг зөвлөсөн юм.