Эмнэлэг бариулсан мөнгөө төл, С.Энхболд сайд аа


Замын-Үүдийн ард түмэн 2013 оноос эхлэн эмнэлэгтэй болохоо хүлээсэн. 9 жил хүлээсний эцэст өнгөрсөн 10-р сард 100 ортой эмнэлгийн барилгаа хүлээн авч, ашиглаж байна. Тус барилгыг “Арвис интернэшнл” ХХК барьж, ашиглалтад хүлээлгэн өгсөн юм.
Гэтэл барилгыг захиалагч Эрүүл мэндийн яам тухайн компанид ажлын хөлсөө өгөхгүй өнөөдөрт хүрчээ. Тодруулбал, Захиалагч ЭМЯ, гүйцэтгэгч “Арвис интернэшнл” ХХК-ын гэрээнд ажлын хөлсийг 2022 оны 10-р сард төлж барагдуулахаар тусгасан ч, ЭМЯ гэрээний үүргээ биелүүлээгүй тул “Арвис интернэшнл” ХХК-ийн зүгээс ЭМЯ-ийг Иргэний хэргийн шүүхэд дуудаж, Сүхбаатар дүүргийн ИХАШШ-ээс “ЭМЯ-аас 1.9 тэрбум төгрөгийг гаргуулан “Арвис интернэшнл” ХХК-д олгох, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.6 сая төгрөгийг ЭМЯ-аас гаргаж “Арвис интернэшнл” ХХК-д олгох” шүүхийн шийдвэр гарсан байна.
Гэвч ЭМЯ шүүхийн шийдвэрийг үл тоон гүйцэтгэгчийн ажлын хөлсийг төлөлгүй өнөөдөрт хүрэхээс гадна тэдэнд олгох зориулалттай Сангийн яамнаас шийдвэрлэсэн мөнгийг өөр зүйлд зарцуулсан нөхцөл байдал бий болоод байгаа аж.
Гүйцэтгэсэн ажлынхаа төлбөрийг авч чадаагүйн улмаас “Арвис интернэшнл” ХХК-ийн үйл ажиллагаа доголдож, ажилчдынхаа цалинг олгож  чадахгүйд хүрээд байгаа учраас ажилчдынх нь төлөөлөл Улаанбаатар хотод ирж, ЭМ-ийн сайд С.Энхболдоос мөнгөө нэхэж, яамны үүдэнд эсэргүүцлээ илэрхийлсээр 3 дахь хоногтойгоо золгож байгаа юм байна.
МУ-ын Засгийн газар, ЭМЯ-ны захиалгатай, Замын-ҮҮд сумын иргэдийн эрүүл мэндийн төлөөх эмнэлгийг барьж, ашиглалтад оруулсныхаа төлөө ийнхүү “бусдаас мөнгө гуйж буй” мэтээр гудамжинд гарч, шаардлага барьж зогсоо нь харамсмаар. Төрийн яамны нэрээр хийлгэсэн ажлынхаа хөлсийг зориулалтын дагуу зарцуулан, төлж барагдуулах нь зүй юм. Энэ мэт үйлдлүүд давтагдсаар, ЭЦЭСТ НЬ, төрийн ажил гүйцэтгэх хувийн хэвшил олдохоо байх вий...

https://tsahiur.mn/n/s/12475
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан