ТҮЛЭНХИЙН ТӨВИЙН БАРИЛГА ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ОРНО

Монгол Улсын хэмжээнд түлэгдэлт, хөлдөлт, нөхөн сэргээх мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх, олон улсын чанар стандартад бүрэн нийцсэн, орчин үеийн оношлогоо эмчилгээний багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдох, Түлэнхийн төвийн барилгын явц 60 хувьтай байна.
Өнөөдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсгийнхэн тус төвийн шинэ барилгын явц байдалтай танилцаж, яаравчлахыг үүрэг болгов.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн уг барилга нь үндсэн 3 блоктой бөгөөд А, С блокын гүйцэтгэгчээр “Цаст констакшн”-тай, В блокын гүйцэтгэгчээр “Нутгийн зам” ХХК-тай гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн юм.
Монгол Улсын Засгийн газар болон Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн хооронд 2007 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан хэлэлцээрт тус сангаас олгох буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харъяа Түлэнхий төвийн барилгыг цогцоор нь барих, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх зорилгоор 2017 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.
Уг гэрээний дагуу Эрүүл мэндийн яам “Нутгийн зам” ХХК, “Цаст констракшн” ХХК-тай барилга угсралтын ажлын гэрээг шинэчлэн байгуулж, 2017 оны 08 дугаар сараас барилга, угсралтын ажлыг үргэлжлүүлэв.
Одоогийн байдлаар барилга угсралтын ажил 60 хувьтай явж байгаа бөгөөд энэ оны 3 дугаар улиралд ашиглалтанд бүрэн оруулахаар гүйцэтгэгч компаниудтай хамтран ажиллаж байна. Уг барилга нь “А”, “В”, “С” 3 блоктой. /А блок захиргааны хэсэг, В блок эмнэлгийн хэсэг, С блок мооргийн барилга байх юм. “А”блок. 5 давхар барилгын хаалга, цонхны ажил, дотор заслын ажил, халаалтын ажил, гадна фасадын ажил, дээврийн ажил, гадна шугам сүлжээний ажлуудыг хийж дуусгасан. Барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан