ЭМЯ-нд ажиллаж байсан иргэд их хэмжээний мөнгө хахуульд авсан хэргийг АТГ шалгаж байна


Эрүүл мэндийн яаманд ажиллаж байсан гэх “Ч”, “Б” нар нь удаа дараагийн үйлдлээр нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс тусгай зөвшөөрлийн хүсэлт, төслийг хүлээн авч, шаардлага хангахгүй байна гэх байдлаар хясан боогдуулж, их хэмжээний мөнгийг хахуульд авч байв. Ингэхдээ өөрийн хамаарал бүхий шинжээч нарыг аж ахуйн нэгж, байгууллагуудад томилон дүгнэлт гаргуулж, дүгнэлтийг тусгай зөвшөөрлийн хурлаар оруулдаг байсан аж. Тухайн хэргийг 2020 оноос эхлэн шалгаж байгаа юм байна.
Уг хэргийг АТГ-аас шалгаж шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан