ЭМД-ын сангаас 100 хувийн хөнгөлөлттэй олгох 19 төрлийн эм


Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Швейцарийн "Новартис" компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын шимтгэлээ төлсөн хүн бүрд ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байна.
Эдгээр эмийг эхний ээлжинд "Новартис" компанийн албан ёсны гурван дистрибьютерийн 191 салбар эмийн сангаар олгож байсан бол эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангууд ч мөн олгох боломжтой болжээ.
Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар 31 эмийн сантай нэмэлтээр гэрээ байгуулснаар хот, хөдөөгийн нийт 220 гаруй эмийн сангаас "Новартис" компанийн эмийг ЭМД-ын 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байгаа аж.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан