Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) коронавирусын улмаас олон улсын нийгмийн эрүүл мэндийн онц байдал зарласаy хэвээр байна.
ДЭМБ-ын Ерөнхий захирал хэлэхдээ, "Бүх улс оронд коронавирус гарсан үетэй харьцуулахад нөхцөл байдал сайжирсан ч вирус дахин дахин мутацид орсоор байгаа тул ямар ч нөхцөл байдалд бэлэн байх шаардлагатай гэдгийг анхааруулав.
Мөн дээрээс нь олон тооны омикроний шинэ төрлийн мутациуд нэгэн зэрэг гарч ирсээр байх болно. Дэлхий даяарх халдварын нөхцөл байдал цар тахал эхэлсэн үеийнхтэй харьцуулахад илэрхий сайжраад байгаа боловч вирус үргэлжлэн хувьсан өөрчлөгдөж тодорхойгүй байдал үүсгэж байна.
Цар тахал биднийг гайхшируулсаар ирсэн, дахиад ч гайхшируулж болзошгүй юм. Тэрээр энэ намар, өвлийн улиралд дахин сэргэлт үүсгэж болзошгүй гэж Washington Post сонин мэдээлэв.