Үнэр дарагч дездорант нянг хамгийн ихээр үржүүлдэг

Бид гэр орноо цэвэрлэхдээ нойлын өрөө, үүдний дэвсгэр зэргийг хамгийн бохир хэмээн бодож, тэр хэрээрээ нооль, үүд зэргээ аль болох сайн цэвэрлэхийг хичээдэг. Гэвч та бидний төсөөлөн боддогоос огт өөр эд юмс хамгийн их бохир байдгийг мэргэжлийн хүмүүс судалж, тогтоожээ. Ингээд танай гэрийн хамгийн бохир арван газар, эд зүйлс юу болохыг сонирхуулъя. Мэдээд авчихвал цэвэрлэгээ хийхэд амар шүү дээ. Зарим хүний гайхал хачирхал төрнө гэдэгт итгэлтэй байна.

Нэг. Гал тогооны угаалтуур

d580fc71f644af66c09afb9fdbb85f94 Үнэр дарагч "Дездорант" нянг хамгийн ихээр үржүүлдэг

Гэрийн эзэгтэй нар байнга ус гоожуулж юм хийдэг болохоор гал тогооныхоо угаалтуурыг үргэлж цэвэрхэн байдаг. Манай гэрийн хамгийн цэвэрхэн орчин хэмээн боддог. Гэвч мэргэжлийн хүмүүс өндөр хүчин чадалтай микроскопийн тусламжтай судалж тогтоосноор тийм биш байжээ.Үргэлж хоолны үлдэгдэл, элдвийн хаягдал зэрэг урсан орж байдаг гал тогооны угаалтуурын орчин дахь нян бохирын хэмжээ тун ч өндөр үзүүлэлттэй гарсан гэнэ. Тиймээс энэ судалгааг хийсэн мэргэжилтнүүд эзэгтэй таныг гал тогооныхоо угаалтуурыг зориулалтын цэвэрлэгч бодисоор тогтмол угаахыг зөвлөж байна. Хоолны үлдэгдлээс гадна хүний аман дахь нян бактер зэрэг элдвийн өвчин үүсгэгч танай гал тогооны угаалтууранд тогтмол үржиж байдгийг тогтоожээ.

Хоёр. Хаалганы бариул

a11e3e724c6d6ab69ad309bac2c61122 Үнэр дарагч "Дездорант" нянг хамгийн ихээр үржүүлдэг
Ихэнх эзэгтэй нар гэрийнхээ үүдний болон дотор хаалгануудын бариулыг жилдээ тоотой ганц хоёрхон удаа арчиж цэвэрлэдэг гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Гэтэл судалгаагаар хүний гар цаг, минут тутамд хүрч байдаг хаалганы бариулан дахь нян бактерийн хэмжээ маш өндөр гарсан байна.Шалтгаан нь мэдээж өрхийн гишүүдийн бохир гар. Тиймээс хаалганы бариулаа халуун усанд норгосон чийгтэй алчуураар арчиж байхыг зөвлөе. Ингэхдээ заавал ариутгагч бодис хэрэглэх шаардлагагүй аж.

Гурав. Нялх хүүхдийн ор

4a8f815dc1151aeed0dc5722388baa92 Үнэр дарагч "Дездорант" нянг хамгийн ихээр үржүүлдэг
Хэрэв танайх нялх хүүхэдтэй. Тэгээд хүүхэд тань тусдаа хүүхдийн оронд унтдаг бол танай гэрийн хамгийн бохир хэсгүүдийн тоонд тэр ор заавал багтаж таарах нь. Учир нь нялх хүүхэд шээж, баахаас эхсүүлээд памперсийг нь солих зэрэг олон үйл явдал орон дотор нь өрнөдөг учраас тэр. Судлаачид нялх хүүхдийн ор болон түүний эргэн тойрноос хангалттай их хэмжээний нянг илрүүлжээ.
Ор дангаараа биш, харин орон дээрх хөнжил, даавуу, дэр, тэр битгий хэл хүүхдийн амыг нь арчдаг даавуу хүртэл их хэмжээний бактер үржих таатай орчин болдгийг мэргэжилтнүүд сануулж байна. Тиймээс ямар нэгэн ариутгагч бодисгүй чийгтэй алчуураар өдөр бүр хүүхдийнхээ орыг арчиж, мөн хөнжил, дэр зэргийг нь тогтмол сольж байхыг зөвлөе. Ялангуяа амны алчуур орчин цагт хоцрогдсон тул зөөлөн сальфетка хэрэглэх хэрэгтэй шүү.

Дөрөв. Шарах шүүгээ

694f845640ed01729662ac37d2153de1 Үнэр дарагч "Дездорант" нянг хамгийн ихээр үржүүлдэг

Нян бактер хэдэн мянгаараа үрждэг таатай газар бол танай гэрийн шарах шүүгээ аж.

Учир нь хүмүүс хоол хүнсээ халаах, шарах, гэсгээх тоолондоо араас нь шарах шүүгээгээ цэвэрлээд байдаггүй нь мэдээж.
Шарах шүүгээн доторх бохирдлын хэмжээ олон хоног угаагаагүй нүүр гарын алчуурнаас  ч өндөр гарсныг мэргэжлийн хүмүүс сануулж байна. Тиймээс болж өгвөл ойр ойрхон шарах шүүгээ буюу кэйчээ цэвэрлэж байхыг зөвлөе.

Тав. Угаалгын өрөөний хана

85c549c19ec987f31b0125ec3196fc6d Үнэр дарагч "Дездорант" нянг хамгийн ихээр үржүүлдэг
Гэрийн эзэгтэй нар угаалгын өрөөгөө хамгаас цэвэрхэн хэмээн боддог нь том эндүүрэл гэнэ. Судалгаанд хамрагдсан хэдэн арван айлын угаалгын өрөөний хана их хэмжээний нянгийн бохирдолтой гарчээ. Үүнд нөлөөлдөг хамгийн гол хүчин зүйл нь үнэр дарагч агааржуулагч буюу дездорант гэдгийг ч тогтоожээ. Тиймээс угаалгын өрөөгөө цэвэрлэхдээ ханыг нь бас цэвэрлэхэд буруудахгүй юм шүү.

Зургаа. Шал мэдээж оролгүй яахав

27f6deadc4d91dde7595c7aa8a32897e Үнэр дарагч "Дездорант" нянг хамгийн ихээр үржүүлдэг
Тийм ээ. Шал бол танай гэрийн тогтмол цэвэрлэх ёстой хэсэг яалт ч үгүй мөн. Шал яагаад нян бактер үржүүлэгч гол орчин гэдгийг тайлбарлах нь илүүц биз. Гэвч хачирхалтай нь судалгааг хийсэн мэргэжилтнүүд шалан дээрх нян бактерийг тийм бага хэмжээтэй гарах юм чинээ төсөөлөөгүй гэнэ лээ.
Гэрээ долоо хоногт тогтмол нэг удаа цэвэрлэдэг айлын шалан дээрх бактерийн хэмжээ угаалгын өрөөний хана, хаалганы бариул зэрэг дээрх бактерийн хэмжээнээс хамаагүй бага гарсан нь сонин л юм.

Долоо. Нохойны хэвтэр

659c2111f964755f24f597ce16ab4475 Үнэр дарагч "Дездорант" нянг хамгийн ихээр үржүүлдэг
Харин одоо нохой тэжээдэг хүмүүс наашаа анхаарлаа хандуулна уу. Таны хайртай үнэнч андын тань хэвтэр, хоолны таваг хоёр гэрийн чинь хамгийн бохир, тэгээд бас энд тэндгүй халдвар тараагч гол эд зүйлд тооцогдох нь байна шүү.
Энэ орчин дахь нянгийн хэмжээ бусад ямар ч эд зүйлсээс илүү өндөр гарсныг сануулчихъя. Дээр нь нохой тэжээдэг айлын шал, хивс, хана туурга, тэр ч бүү хэл хүүхдийн өрөөнийх нь эд хэрэгслүүд хэзээ ч цэвэрхэн байдаггүйг мэргэжлийн хүмүүс сүүлийн үеийн боловсронгуй микроскопийн тусламжтайгаар тогтоочихож дээ.

Найм. Муур ч бас л нян тараагч

fd67cc2898d0e0828a1d2c4eff225ca1 Үнэр дарагч "Дездорант" нянг хамгийн ихээр үржүүлдэг
Нохой биш, муур тэжээдэг шүү дээ. Муур чинь нохойноос хамаагүй цэвэрхэн амьтан хэмээн маргах гэж байгаа бол тийм биш гэдгийг бас л дээрх судалгаагаар тогтоож. Муурны хамгийн их очиж хэвтэх дуртай газрууд, хоолны идүүр, бусад эд хэрэгсэл хэзээ ч нян бактерийг өөртөө агуулахгүй байна гэж байдаггүй аж.

Ес. Нойлын суултуур

Мэргэжилтнүүдийн хамгийн их бохирдолтой байх ёстой гэж тооцсон нойлын суултуур хамгийн бага бохирдолтой гарсан нь сонин юм шүү.
fab1afaab309fbe4e3238dc92809281d Үнэр дарагч "Дездорант" нянг хамгийн ихээр үржүүлдэг
Мэдээж зохих хэмжээний бичил нянгууд нойлын суултуурт агуулагддаг болох нь тогтоогдсон л доо. Гэхдээ бидний болон судлаачдын төсөөлснөөс хамаагүй бага.

Арав. Угаалгын машин, тавиур, алчуур хатаагч гэх мэт

39cbe52f5d8847fd573e0decaa476100 Үнэр дарагч "Дездорант" нянг хамгийн ихээр үржүүлдэг
Бид нойлын суултуур, нойлын өрөөний шал зэргийг хамгийн бохир хэмээн боддог нь эндүүрэл гэдгийг дээрх судалгаа харууллаа. Угаалгын өрөөний суултуур, шал зэргээс илүүтэй угаалгын машин, мөн саван, сойз зэргээ тавьдаг тавиур, дээр нь угаалгын өрөөний хана төсөөлснөөс ч илүү бохир байдаг аж.
Үүнээс гадна нүүр гараа арчсан алчуур, алчуурны хатаагч зэргийг нэмэх хэрэгтэйг мэргэжлийн хүмүүс сануулллаа. Тиймээс нян бактергүй цэвэрхэн амьдаръя гэвэл эдгээр эд зүйлсээ байнга цэвэрлэх л хэрэгтэй болж дээ, эзэгтэй минь.
Эх сурвалж: Styleathome, Google, Youtube
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан