"Д" витамины тухай

/Д аминдэм агуулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд/
Бие дэх кальци, фосфорыг зохицуулахад тусалдаг зайлшгүй шаардлагатай витамин бол Д витамин /аминдэм/ юм. Мөн ясны бүтцийг хэвийн байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Эргокальциферол (витамин D2) ба холекальциферол (витамин D3) зэрэг Д аминдэмийн янз бүрийн хэлбэрүүд байдаг. Д аминдэм нь загас, өндөг, баяжуулсан сүүнд агуулагддаг. Мөн нарны туяанаас арьсанд ч үүсэх боломжтой. Нар тусах үед Д аминдэм нь өөхөнд хуримтлагдаж, наргүй үед ялгардаг.
Д аминдэмийн бэлдмэлийг ихэвчлэн Д аминдэмийн дутагдлыг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг. Наранд хангалттай цаг зарцуулах боломжгүй хүмүүс болон 65-аас дээш насны хүмүүс дутлын эрсдэлд ордог. Хүмүүс мөн Д аминдэмийг сул дорой, хэврэг яс, зүрхний өвчин, астма, хадлан халуурах болон бусад олон өвчний үед хэрэглэдэг боловч эдгээрийн ихэнхийг дэмжих шинжлэх ухааны сайн нотолгоо байхгүй байна. Мөн COVID-19-д Д аминдэмийн бэлдмэл хэрэглэхийг дэмжих хүчтэй нотолгоо байхгүй байна. Гэхдээ Д аминдэмийн түвшинг хэвийн хэмжээнд байлгах нь чухал. Үүнийг өдөр бүр 400-1000 IU D витамин ууж, эсвэл өдөр бүр наранд 15-30 минут зарцуулснаар нөхөж болно.
Д амин дэмийн дутагдал нь олон төрлийн хавдар болон зүрх судасны өвчлөл, чихрийн шижин зэрэг өвчний эрсдэлийг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болдог. Витамин Д дутагдлын үед доорх шинж тэмдэг илэрч болно.
  • Шээс хурц үнэртэй болох
  • Хүүхэд хөхөө хөхөх болон унтаж байхдаа хөлрөх
  • Ясны бэхжих үйл явц алдагдаж, авах ачаалал нь нэмэгдсэнээс ясаар өвдөх, толгой томрох
  • Ясны хэлбэр алдагдаж мурийх
  • Даралт ихсэх
  • Ядрах
  • Үе мөчөөр өвдөх
  • Дархлаа сулрах зэрэг шинжүүдээс илэрч байгаа бол та Витамин Д илрүүлэх шинжилгээ өгөхийг зөвлөж байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан