Хүнсний харшлын үед арьсан дээр биржгэр улаан зүйл гарч тууралт үүсдэг


Хүнсний харшлын 90 гаруй хувийг сүү, өндөг далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн үүсгэдэг талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. Харшил төрүүлэгч хүнсийг хэрэглэсний дараагаар хоолой, уруул, ам хавдаж, улаан тууралт гарч загатнах шинж тэмдэг үзүүлдэг байна. Хүнсний харшлын урвалыг дараах найман төрлийн хоол хүнс үүсгэж буй.
Үүнд:
  • Сүү
  • Өндөг
  • Далайн гаралтай хүнс
  • Загас
  • Шар буурцаг
  • Буудай
  • Модны самар
  • Газрын самар зэрэг багтана.
Хүнсний харшлын үед илрэх шинж тэмдгүүд :
  • Арьсан дээр биржгэр улаан зүйл гарч тууралт үүсгэх
  • Хамар битүүрэх
  • Найтаах
  • Нүд загатнах
  • Нулимс гоожих 
  • Толгой эргэх
  • Гэдэс базлах
  •  Бөөлжих, суулгах,
  • Амьсгал давчдах гэх мэт шинж тэмдэг илэрдэг байна.  
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан