Хаврын улиралтай зэрэгцэн яригддаг сэдвүүдийн нэг нь харшил. Тэгвэл танд харшлын үед тус болох мэргэжилтнүүдийн зөвлөж буй хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулах гэж байна.
Харшлын үед дархлаа тогтолцооны ажиллагааны дүнд гистамин, лейкотриен, простагландин хэмээх медиаторууд ялгардаг. Эдгээр медиаторууд цусанд эргэлдсэнээр дүнд судас өргөсөн, нарийн судаснаас шингэн ялгарч, улмаар хамар, залгиурын салст бvрхvvл цочрон хамар битvvрч, нус гоожин, найтааж эхэлдэг. Харшлын үед эдгээр медиаторуудын эсрэг болон дархлаа дэмжих бэлдмэл агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байх нь харшлаас сэргийлэх төдийгүй эмчилгээний үр нөлөөг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Доорх хүнсний бүтээгдэхүүнүүд харшлыг эмчилдэг, 100% эерэгээр нөлөөлдөг хэмээн эрдэмтэд батлаагүй ч уг бүтээгдэхүүнүүдэд агуулагдах харшлын эсрэг бодисууд нь харшлын үед тустай хэмээх судалгаанууд олон байна.
- Сонгино, перц: Кверцетин гэх бодис агуулдаг ба энэ нь гистамины биед үйлчлэх нөлөөллийг бууруулдаг
- Киви: Витамин С-ээр баялаг тул цусан дахь гистамины хэмжээг бууруулна. Мөн та витамин С агуулсан тарвас, гүзээлзгэнэ, үхрийн нүд зэрэг жимснүүдийг хэрэглэж болно.
- Броколли: Байгалын антигистамин. Таны харшлын шинж тэмдгийг илааршуулахад тустай.
- Тараг: Тараг нь пробиотикоор баялаг бүтээгдэхүүн юм. Судлаачид нарийн гэдсэнд агуулагдах байгалийн ппробиотик нь харшлын шинж тэмдгүүдийг бууруулахад тустай хэмээн үзэж байна.
- Гадил жимс: Магнезмаар баялаг тул гуурсан хоолой тэлж гистамины эсрэг нөлөө үзүүлнэ.
Анхаар!!! Эдгээр хүнсний бүтээгдэхүүнээс харшилтай бол хэрэглэж болохгүйг анхаарна уу