Тамхи татах нь хүний эрүүл мэндэд хортойгоос гадна байгальд их хэмжээний хор хөнөөл учруулдаг. Хэдий тамхины шүүсэн иш гэж байдаг ч дотроо бензол, хүнцэл зэрэг химийн элемент агуулдаг аж. Түүнчлэн эдгээр хорт нэгдэл нь хөрс, усанд нэвчиж загас, шувуу зэрэг амьд амьтдыг үхэлд хүргэж болзошгүй нөхцөл үүсгэдэг.
Үүнээс гадна тамхины ишинд бутан, ацетон, гексан, толуен, аммиак, цианидын ус төрөгч зэрэг хортой нэгдэл байдаг. Ганцхан ширхэг тамхины иш нэг литр ус болоод загас хордуулах хангалттай орчин болдог юм. Тиймээс тамхи татдаг хүмүүс тамхины ишээ байгальд, гол мөрөнд хаяж огтоос болохгүй.
Сонирхуулахад, дэлхийн хэмжээнд нэг жилд 465 их наяд тамхины иш хаягддаг. Мөн хуванцар соруулаас ч их тооны тамхины иш далайд хаягддаг аж.
Эх сурвалж: Cigarette butts: The Most littered item in the world