Ковидын халдварын дараах хам шинж болох ядарч сульдах, толгой өвдөх, сэтгэл санаа тогтворгүй болох зэрэг нь арилахгүй бол дараах зөвлөгөөг дагаарай.
Ковидын дараах хам шинж гэж юу вэ?
- Их Британийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын үндэсний хүрээлэнгийн боловсруулсан зөвлөмжөөр хэрвээ танд ковидын шинж тэмдэг 4-12 долоо хоногоор хадгалагдаж байгаа бол энэ нь шинж тэмдэг илэрч буй COVID-19;
- Хэрвээ шинж тэмдэг 12 долоо хоногоос дээш үргэлжилж байгаа бөгөөд өөр ямар нэгэн өвчин биш бол энэ нь ковидын дараах хам шинж;
Гэхдээ та өөрөө өөртөө онош тавьж, өөрөө эмчлэхээр оролдож болохгүй. Зөвхөн эмч л танд тохирох эмчилгээг зааж өгөхөөс гадна үр дүнг нь хянах боломжтой.
COVID-19-ийн халдвараар өвчилснийхөө дараа ямар шинж тэмдгүүдэд анхаарал хандуулах шаардлагатай вэ?
Халдварт хамгийн ихээр өртсөн эрхтэнүүдэд анхаарал хандуулах шаардлагатай. Эрүүл мэндийн тань байдлыг тодорхойлоход туслах шинжилгээг судалгааны дараа ийнхүү гаргажээ.
- Цусны дэлгэрэнгүй шинжилгээ,
- С реактив уургийн шинжилгээ (үлдэгдэл үрэвсэл, цус багадалтыг эмчлэхэд энэ шинжилгээний хариу тусалдаг);
- Цусны бүлэгнэлтийг шалгах шинжилгээ (бүлэн үүсэх эрсдэлийг арилгахад тусална);
- Зүрхний булчингийн байдлыг үнэлэх (энэ нь уушгины хатгалгаа болсон, зүрхний асуудалтай хүмүүст маш чухал шинжилгээ юм);
- Элэг, бөөрний үзүүлэлтийг шалгах (энэ нь өвчлөлийн дараах байдлыг ажиглаж, эмийн хэрэглээг дүгнэнэ)
Ковидын дараа нөхөн сэргэхэд чухал шинжилгээнүүд:
- Организмд хүчилтөрөгч дутагдалтай байгаа эсэхийг тогтоох шинжилгээ
- Витамин D-гийн түвшин тогтоох шинжилгээ
- Эсрэг биеийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Энэ нь халдвар авсны дараа дархлаа хэр тогтсоныг, вакцины үр дүнг шалгана.
Эдгээр үзүүлэлтийг шалгах нь COVID-19-ийн халдвараар хөнгөн, хүнд өвчилсөн бүх хүнд шаардлагатай. Тэр дундаа хатгалгаа болж, хүндэрсэн өвчтөнүүдэд маш хэрэгтэй. Эрч хүчгүй болох, нойрны хэмнэл өөрчлөгдөх, ядрах, амьсгал боогдох, ханиалгах зэрэг нь бүгд эрүүл мэндийн үзүүлэлтүүдээ шалгах шаардлагатайг харуулна. Дээрх шинжилгээнүүд нь ковидын дараах хүндрэл үүсэхээс сэргийлж, бүрэн эдгэрэхэд тусална.