Эерэг тохиолдлын 80 хувь нь ажлын байр, гэр бүлээсээ халдвар авчээ

ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан сэтгүүлчдийн асуултад хариулж байна. Тэрээр “ХӨСҮТ маш их ачаалалтай ажиллаж байна. Нэг өдөрт бүртгэх тохиолдлын тоо 3000 хүрлээ. Энэ нь зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тоо юм. Оны өмнөхөөс тохиолдлын тоо дөрөв дахин өслөө. Иймд бид хариу арга хэмжээгээ өөрчлөв. Зөөвөрлөгдсөн тохиолдол илрүүлэх зорилгоор тусгаарлан ажиглах байруудад илүүтэй хяналт тавьж ажилласан бол одоо дотоодын халдвар өсчихлөө. Иймд эрсдэл бүхий хүн ам руу хандсан тандалт явуулна. Учир нь ажлын байр, гэр бүлээсээ халдвар авсан нь нийт тохиолдлын 80 хувийг эзэллээ. Эерэг тохиолдлын сүүлийн таван өдөрт явсан маршрутыг гаргахад эмнэлэг, эмийн сан, худалдааны төвүүдээр үйлчлүүлжээ. Иймд эдгээр газраар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллаа ягштал баримтлах шаардлагатай.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан