“Өчигдөр улсын хэмжээнд 9,115 хүний сорьцод шинжилгээ хийхэд 9 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд тусгаарлалтад байсан.
Ингээд Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 1,526 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 967 хүн эдгэрээд байгаа бол 548 хүн эмчлэгдэж байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Өнөөдрийн 9 тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Эдгээр хүний дөрөв нь "Монос"-ийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүн байна. Харин Баянзүрх дүүргийн Тохижилт үйлчилгээний газрын гурван хүн, үлдсэн нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлынх байна. Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 699 боллоо. Бусад аймагт бүртгэгдээгүй. Өнгөрсөн хоногт 20 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа" гэж ярилаа.