АНУ 12-15 насныханд “Pfizer”-ийн вакцины нэмэлт тунг яаралтай горимд ашиглах зөвшөөрөл олгов

АНУ-ын Хүнс, эмийн удирдах газраас “Pfizer”-ийн вакцины нэмэлт тунг 12-15 насныханд ашиглахыг зөвшөөрлөө. Мөн тус байгууллага дархлааны системийн эмгэгтэй 5-11 насны хүүхдүүдийг нэмэлт тунд хамрагдахыг зөвшөөрсөн байна.
COVID-19-ийн “Omicron” хувилбар эрчимтэй тархаж байгаагаас улс орнуудын эдийн засаг хүндэрч эхэллээ. Франц улс зогсолтод ороод буй аялал жуулчлал, амралт чөлөөт цагт чиглэсэн бизнесүүдэд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна. Тус улсын Засгийн газар үйл ажиллагаа нь доголдсон компаниудын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаар хэлэлцэж байгаа аж.
Үүнээс гадна БНЭУ-ын зарим муж хязгаарлалтаа чангатгаснаар ажилгүйдлийн түвшин сүүлийн дөрвөн сарын дээд түвшинд хүрсэн байна. Өнгөрсөн сард тус улсад ажилгүйдлийн түвшин 7.91 хувиар өсөөд байсан юм.
Герман улсад зайлшгүй ажиллах шаардлагатай салбарууд болох эмнэлэг, цагдаагийн газруудад ажиллах хүчний хомсдол үүсгэхээс сэргийлж "коронавирус"-ийн халдвар авсан иргэдийг тусгаарлах хугацааг богиносгох талаар хэлэлцэж эхэлжээ.
М.Аминаа
Bloomberg Tv
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан