Стресс аюултай холестеринийг нэмэгдүүлдэг

Стресс аюултай холестеринийг нэмэгдүүлдэг байж болзошгүй гэдгийг эмч Тимоти Легг мэдэгдлээ. Түүний хэлснээр, хүний уурлаж бухимдах үед бие махбодод нь адреналин, кортизол дааврууд ялгарч, үүнийгээ дагаад триглицеридүүдийн өөх тос ялгардаг байна. Энэ нь эрч хүчний гол үүсвэр хэдий ч хэт илүүдэхээрээ муу холестеринийг үүсгэдэг гэж Daily Express хэвлэлд бичсэн байна.
Стресстэй тэмцэхийн тулд Легг эрүүл хооллож, спортоор хичээллэх хэрэгтэй гэж зөвлөж байна. Энэ нь серотонин, дофамин даавруудыг чөлөөлдөг аж. Тайван бус байдалтайгаа тэмцье гэвэл бууцай, авокадо, гадил, брокколи, хар шоколад хэрэглэх хамгийн сайн гэжээ.
Эх сурвалж: MIR24
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан