Шоколад ахиухан идэх шалтгаан

Шведийн хэвлэл  ахиухан шоколад идэхийг уншигчдад зөвлөөд, шинжлэх ухааны үүднээс нотлогдсон энэ бүтээгдэхүүний найман сайн талыг дурджээ.

Шоколад нь түүнд агуулагддаг флавоноид гэдэг бодисын (антиоксидантын) хүчинд хүчилтөрөгчийн шингэлтэд тусладагийг давын өмнө тэмдэглэснийг хэвлэлд дурджээ.

Олон улсын спортын хоол тэжээлийн нийгэмлэгийн судалгаанаас үзвэл, флавоноид нь бие махбодид нитритийн хэмжээг нэмэгдүүлж, улмаар бие махбодийг тэсвэр хатуужилтай болгодог байна.
Үүнээс гадна, какаоны өндөр агууламжтай шоколад нь аминдэм, эрдэс, түүний дотор магни, төмөр, цайр, кальциар баялаг аж.
Хар шоколад арьсанд ашиг тустайг германы эрдэмтэд нотлосныг хэвлэлд тэмдэглэжээ. Тэдний дурдсанаар, флавоноид нь хортой хэт ягаан туяанаас хамгаалдаг байна.
Түүнчилэн шоколад нь  сэтгэл санааг сэргээж, “Психофармакология” сэтгүүлийн газрын явуулсан судалгаанаас үзвэл, шоколад иддэг хүмүүс цухалдах нь бага байдаг байна.
Өмнөд Австралийн их сургуулийн эрдэмтдийн хэлснээр, шоколад нь  тархины үйл ажиллагааг дэмжиж, түүний дотор ой санамж, анхаарал төвлөрөлт, хэцүү зорилтыг шийдвэрлэх чадварыг сайжируулдаг байна.
Зүрх-судасны системийг бэхжүүлэх чадвар нь шоколадны бас нэг ашигтай шинж чанар гэнэ.
Олон судалгаанаас үзвэл, хар шоколад нь зүрхний олон өвчин тусах эрсдэлийг багасгадаг байна.  Жишээ нь өдөр бүр хар шоколад идэх нь зүрхний тэжээлийн дутмагшил  өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулдагийг  2 мянган хүнийг оролцуулан Австралийн Мельбурнийн шашны их сургуулийн явуулсан судалгаа харуулжээ.
Үүний зэрэгцээ,  шоколаданд агуулагддаг теобромин гэдэг бодис даралтад эерэгээр нөлөөлж, түүнийг хэвийн хэмжээнд барьж байдгийг Йелийн их сургуулийн эрдэмтэд илрүүлсэн байна.
Б.Атар
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан