Ковидын улмаас Монгол, Хятад зэрэг долоон улсад сүрьеэгийн өвчлөл ихэсжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 72 дугаар чуулганы өнөөдрийн хуралдаанаар Сүрьеэтэй тэмцэх стратегийн баримт бичгийн хэлэлцүүлэг хийжээ.
Дэлхийн нийтийг хамарсан цар тахлын улмаас дэлхийн улс орнуудад, түүний дотор Номхон далайн баруун бүсийн сүрьеэгийн өвчлөл өндөртэй улсуудад эл өвчинтэй тэмцэх чиглэлээр өмнө хүрсэн ололт амжилтууд ухарч, 2012 оны өмнөх үе рүү шилжсэн байна. Энэ нь бүсийн хэмжээний төдийгүй дэлхийн хэмжээнд анхаарал шаардсан нийтийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болжээ.
Тухайлбал, 2019 онд дэлхий дахинд ойролцоогоор 10 сая хүн шинээр сүрьеэ өвчин туссаны 18 орчим хувь нь Номхон далайн баруун бүсийн улсуудад амьдарч байна. Бүсийн хэмжээнд 2019 онд нийт 1.8 сая орчим хүн шинээр өвчилснөөс 36 мянга орчим тохиолдол нь сүрьеэ, ХДХВ-ийн хавсарсан халдвартай байсан бол 101 мянга гаруй өвчтөн олон эмэнд дасалтай сүрьеэ буюу рифампицинд тэсвэртэй сүрьеэгээр өвчилжээ.
Номхон далайн баруун бүсийн 37 улс орон, нутаг дэвсгэрээс Камбож, Хятад, Лаос, Монгол, Папуа Шинэ Гвиней, Филиппин, Вьетнам зэрэг 7 улсад өвчлөл хамгийн өндөр байгаа аж. Бүсийн хэмжээний нийт өвчлөлийн 95 хувийг эзэлж байгаа статистикийг Бүсийн хорооноос танилцуулжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан