ДЭМБ: “COVID-19”-ийн шинэ тохиолдлын тоо тогтворжиж байна

ЖЕНЕВ. /CNN/. Дэлхий даяар “COVID-19” халдварын шинээр илэрч буй халдварын тохиолдлын тоо хоёр сар орчмын турш өссөнийхөө дараа “тогтворжиж буй бололтой байна” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мягмар гарагт мэдэгджээ.ДЭМБ-ын мэдээлснээр, наймдугаар сарын 22 хүртэлх долоо хоногт дэлхийн хэмжээнд 4.5 сая гаруй тохиолдол шинээр илэрч, 68 мянган хүн нас баржээ. Ингэснээр халдварын тохиолдлын нийт тоо 211 сая, нас барсан хүний тоо 4.4 сая давсан байна.
Тус байгууллагын долоо хоног тутмын тайланд бичсэнээр, дэлхий даяар илэрч буй халдварын шинэ тохиолдлын тоо зургаадугаар сарын дунд үеэс хойш өссөний эцэст тогтворжиж буй хандлага ажиглагдаж эхэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-д хамгийн олон буюу 1 020 072 тохиолдол илэрсэн нь өмнөх долоо хоногийнхоосоо 15 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Тус улсын араас Иран, Энэтхэг, Их Британи, Бразил жагссан байна.
Номхон далайн баруун бүсийн орнуудад өнгөрсөн долоо хоногт халдварын тохиолдлын тоо 20 хувиар өссөн бол Америк тивд найман хувиар өсжээ. Харин бусад бүс нутгуудын хувьд тогтворжсон юм уу буурсан хандлага ажиглагджээ. 
 
 
Дэлхийн улс орнуудад “Дельта” тэргүүтэй хэд хэдэн коронавирусний хувилбар тархаж буй энэ үед ДЭМБ вакцинжуулалт, халдвар хамгааллын дэглэмийн ач холбогдлыг онцлон тэмдэглэж байна. 
 
 
Мөн Англид аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг цуцлах хугацааг хойшлуулснаар өдөрт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо ойролцоогоор гурав дахин буурсан судалгааг эш татан мэдээлжээ. 
“Олон нийтийн дагаж мөрдөх халдвар хамгааллын дэглэмийг сулруулахдаа вакцинжуулалтын түвшин, хувилбаруудын тархалтын харьцааг нягт нямбай харьцуулан авч үзэх хэрэгтэй” гэж ДЭМБ мэдэгдсэн байна. 
 
 
Э.ХуланЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан