Дам тамхидалтад өртөж байсан хүүхдүүд уушгины архаг өвчинтэй болох эрсдэлтэй байдаг аж. Дам тамхидалт насанд хүрсэн хойно эрүүл мэндтэй холбоотой бүх шалтгаанаар нас барах эрсдэлийг үлэмж ихэсгэдгийг шинжээчид тодруулжээ.
Хэзээ ч тамхи татаж байгаагүй 70 мянган хүний өвчний түүхийг судласан америкийн эрдэмтэд ийм дүгнэлт хийсэн байна. Хүүхэд байхдаа болон насанд хүрсэн хойноо хүмүүс дам тамхидалтад өртөж байсан тухай мэдээллийг шинжилгээтэй нь харьцуулжээ.
Гэтэл насанд хүрсэн хойно дам тамхидалт нь хүүхэд наснаас илүү аюултай болж таарсан байна. Дам тамхидалтад өртөж байсан хүүхдүүд насанд хүрсний дараа уушгинд агаарын урсгал тодорхой байдлаар хязгаарлагддаг архаг өвчин тусах эрсдэлийг ихэсгэдэг аж. Харин дам тамхидалтад өртөж байсан том хүмүүст нас барах эрсдэл үлэмжхэн ихэсдэг байна.
Дам тамхидалт өмнө нь үзэж байснаас маш аюултай болох тухай дүгнэлтийг шинжээчид хийжээ. Судалгааны дүн “American Journal of Preventive Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
С.Инда