BioNTech: 2022 оноос “Pfizer”-ийн вакциныг 3 тэрбум тунг үйлдвэрлэх хүчин чадалтай болно

"2022 он гэхэд “коронавирус”-ийн эсрэг гурван тэрбум тун вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай болно" гэж “BioNTech” мэдээллээ.

"Зарчмын хувьд цаашид үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжтой" гэж “BioNTech”-ийн Гүйцэтгэх захирал Угур Шахин “Bloomberg”-т өгсөн ярилцлагынхаа үеэр онцолжээ. Энэ нь эрэлт болон шаардлагатай нэмэлт тунгаас хамаарна гэж тооцоолж байна. Хэдийн 1.3 тэрбум тунгийн захиалга авсан “BioNTech” нэмж олон зуун сая тунг нийлүүлэх асуудлаар Засгийн газруудтай хэлэлцэж байна.
“BioNTech”-ийн Гүйцэтгэх захирал Угур Шахин
“Одоо зах зээлд вакцин нийлүүлэгчид олноор орж ирж байна. Гол асуудал нь шаардлагатай байгаа вакцины тун хэмжээ болон хааш нь нийлүүлэх хэрэгтэй байна вэ гэдэг байна. Одоо энэ талаарх судалгааг бид хийж байна. Бид Европ болон АНУ-д төлөвлөсний дагуу вакцины нийлүүлэлтээ хийнэ. Зун гэхэд шаардлагатай хүмүүст нь вакцин очих болно. Зарчмын хувьд үйлдвэрлэлийн хүчин чадлаа цаашид нэмэгдүүлэх боломжтой. 2021 он гэхэд гурван тэрбум тун үйлдвэрлэх боломжтой гэж харж байна. Энэ нь эрэлтээс хамаарна. Нэмэлт тун хаана шаардлагатай байгаагаас хамаарна” гэж мэдэгдлээ.
Улс орнууд эдийн засгаа аюулгүй эргэн нээхийг зорьж буй энэ үед вакцины эрэлт нэмэгдэж байна. Мутацид орсон, илүү хурдтай тархдаг “коронавирус”-ийн халдварын улмаас АНУ, Европын орнууд энэ онд вакцины нийлүүлэлтээ эрчимжүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг авч байна. “Pfizer” болон “BioNTech” “COVID-19”-ийн эсрэг хоёр тэрбум тун вакцин үйлдвэрлэх зорилт тавиад байгаа юм.
“Pfizer” АНУ-ын захиалсан 300 сая тунгийн гуравны хоёрыг нь тавдугаар сарын эцэс гэхэд харин Европын Холбоонд энэ онд багадаа хагас тэрбум тунг нийлүүлэхээ амласан байна. “Pfizer” нь энэ онд “COVID-19”-ийн эсрэг вакцины борлуулалтаас 15 тэрбум ам.долларын орлого олно гэж тооцоолж байгаа бөгөөд вакцины үнэ нэмэгдэх магадлалтайг анхааруулаад байгаа юм.
Үүнээс гадна БНХАУ 2020 онд “COVID-19”-ийн эмчилгээнд зориулж 2.8 тэрбум юань буюу 434 сая ам.долларыг эрүүл мэндийн салбартаа зарцуулсан байна. Үүний бараг тэн хагасыг улсын эрүүл мэндийн даатгалын сангаас гаргажээ. Эмчилгээг цаг алдалгүй хийхэд төлбөрийн асуудал хүндрэл учруулахгүй байхад анхаарч ажилласан гэж БНХАУ албан мэдэгдэлдээ онцолж байна.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан