Элэгний В вирусийн эсрэг дархлаажуулалт хийлгэснээр 15 жилийн дархлаа тогтоно

Элэгний В вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалт орон даяар эхлэн, үргэлжилж байна. Тодруулбал, аймаг, нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинет болон ХӨСҮТ-д тус дархлаажуулалтыг хийж байгаа аж. Нийт гурван удаагийн тун хийгдэх бөгөөд нэг удаагийн тун нь 5,000 төгрөг аж. Гурван тун хийлгэсний дараа 10-15 жилийн дархлаа тогтох юм.
 
Харин В вирусгүй гэсэн шинжилгээний хариугаа авчирч вакцинаа хийлгэнэ. Дашрамьд дурьдахад, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад даатгалын сангийн санхүүжилтээр элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээг иргэдэд үнэгүй хийдэг билээ.
 
сонин mn

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан