БНХАУ-д халдвар дэгдэж, хилээ хаагаад удаж байна. Тус улсыг хилээ хааснаас үүдэж Монгол Улсад эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдаж эхэлсэн.
Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос байр суурийг нь сонирхлоо.
Тэрбээр "Яаралтай зохион байгуулалтад орсон, Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ялангуяа нарийн ногоо, эм эмнэлгийн хэрэгслийг татан авах ажиллагааг зохион байгуулж байна. Хамгийн эхэнд нэг удаагийн тариур, антибиотек зэрэг байна" гэв.