ХӨСҮТ оношлуурын нийлүүлэлтээс үүдэн PCR шинжилгээгээ зогсоожээ

Б.ОД
ХӨСҮТ-өөс коронавирусын эсрэг PCR шинжилгээг наймдугаар сарын 30-наас эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаагаа мэдэгдсэн. Тус эмнэлэг хашаандаа шинжилгээ авах хэд хэдэн цэг байгуулан иргэдэд үйлчилж байсан билээ.

Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад “PCR шинжилгээний оношлуурын нийлүүлэлт саатсанаас сайн дурын шинжилгээг тодорхойгүй хугацаагаар зогсоож байна. Харин эмнэлгийн дотоод үйл ажиллагаанд шаардагдах нөөц оношлуур хангалттай хэмжээнд бий. Халдвар илэрсэн иргэд, сэжигтэй болон ойрын хавьтлуудад шинжилгээ хийх зэрэг үйл ажиллагаанд ямар нэг саатал гарахгүй” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан