"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Хөндөх сэдэв "ДАРХЛАА": "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр энэ долоо хоногт хүний биеийн дархлааны талаар цуврал сурвалжилгыг хүргэж байна. Энэ удаа дархлаа хэрхэн зөв зохистой аргаар дэмжих боломжтой тухай сурвалжилга бэлтгэлээ. Сүүлийн үед иргэд дархлаагаа дэмжихийн тулд төрөл бүрийн эм бэлдмэл, витамин дур мэдэн хэрэглэж байна. Энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд онцоллоо. /2020.02.10/