Вакцины дараах гаж нөлөө, урвал хүндрэл илэрвэл хаана хандах вэ

Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас Коронавируст халдварын эсрэг вакцины аюулгүй байдлыг судлах, иргэдийн вакцины талаарх ойлголт, хандлагыг үнэлэх зорилготой цахим судалгааг эхлүүлж байна.
Уг судалгаанд оролцсоноор иргэн та Монгол Улсад хэрэглэгдэж буй Ковид-19 халдварын эсрэг вакцины урвал хүндрэл болон аюулгүй байдлыг хянахад өөрийн хувь нэмрийг оруулж, үнэлэлт дүгнэлтийг илэрхийлэх боломжтой юм. Бидний бие физиологийн онцлог, дархлааны тогтолцоо зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж вакцины дараах урвал хүндрэл өөр өөр хэлбэрээр илэрч болно. Энэ үед гаж нөлөөг эрт мэдээлж, эмчийн зөвлөмжийг дагах нь чухал. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь үйл ажиллагааны чиг үүргийн хүрээнд эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, вакцины үр дүн, аюулгүй байдал, урвал хүндрэлийн талаар тандалт, судалгааг тогтмол хийж, үр дүнг нэгтгэн мэдээлэх юм. Та ердөө 2 минутыг зарцуулж цахим судалгаанд ЭНД дарж идэвхитэй хамрагдана уу?
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан