БНХАУ гурваас дээш насны хүүхдүүдэд “Sinovac Biotech” компанийн бүтээсэн вакциныг тарихыг зөвшөөрсөн байна. Хүүхдүүд хэзээнээс эхлэн вакциндаа хамрагдаж эхлэх нь тодорхойгүй байгаа юм. “China Central Television”-д тус компанийн гүйцэтгэх захирал Ин Вэйдун хэлэхдээ нэг болон хоёрдугаар шатны туршилтад хэдэн зуун хүн оролцсон бөгөөд “CoronaVac” вакцин хүүхдүүдэд аюулгүй, үр дүнтэй гэдэг нь тогтоогдсон гэжээ.
ДЭМБ энэ сарын 1-ны өдөр “Sinovac Biotech” компанийн бүтээсэн вакцинд яаралтай горимд ашиглах зөвшөөрөл олгосон. Харин “Sinopharm” компанийн вакциныг өнгөрсөн сарын эхээр баталсан билээ. Одоогийн байдлаар ДЭМБ “Pfizer/BioNTech”, “Oxford/AstraZeneca”, “Moderna”, “Johnson&Johnson”, “Sinovac”, “Sinopharm” компаниудын вакциныг батлаад байгаа юм.
Дэлхийн зарим улс “Pfizer/BioNTech”-ийн вакциныг өсвөр насны хүүхдүүдэд хийхийг зөвшөөрсөн. Тэдгээр улсуудад Бразил, Их Британи, АНУ болон Европын Холбооны улсууд багтаж буй
Эх сурвалж: Bangkok Post