ДЭМБ Хятадын хоёр дахь вакциныг бүртгэжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Хятадын “Sinovac” компанийн гарган авсан “Covid19”-ийн вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрчээ.
Ингэснээр “Sinovac”-ийн вакцин нь ДЭМБ-аас зөвшөөрөл авсан Хятадын хоёр дахь вакцин болж байна. Өмнө нь “Sinopharm”-ийн вакцинд яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгосон юм.
Хэд хэдэн оронд хэрэглэгдээд буй “Sinovac”-ийн вакциныг 18-аас дээш наснахынд хэрэглэхийг зөвлөдөг бөгөөд хоёр дахь тунг 2-4 долоо хоногийн дотор хийлгэх ёстой аж.
“Яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгоно гэдэг нь вакцин аюулгүйн, үр дүнгийн болон үйлдвэрлэлийн олон улсын стандарттай нийцэж байна гэсэн үг юм” хэмээн ДЭМБ-ын мэдэгдэлд дурдсан байна.

Эх сурвалж: BBC
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан