Ургамлын хаан хунчир

Дорно дахины анагаах ухаанд өргөн хэрэглэгдсээр ирсэн Astragalus буюу ХУНЧИР-ийг өрнийн шинжлэх ухаанд судалж үзээд эмчилгээндээ ашиглаж эхэлжээ. Тэр ч байтугай дэлхий дахинд дэгдээд буй Ковид 19-ийн халдварын үед ч эерэг нөлөөтэй байгаа талаар эрдэмтэд онцолж байна.
Энэхүү ургамал нь биеийн дархлааны системийг дэмжих онцгой ач тустай. Дархлааны систем нь гаднын хорт бодисоос хүний биеийг хамгаалж биеийг хоргүйжгүйжүүлэх үүргийг гүйцэтгэдэг юм. Мөн хунчир нь хөгшрөлт, үрэвслийн эсрэг антиоксадинт үйлдэл үзүүлэхээс гадна элэг, мэдрэлийн тогтолцоо, бөөр, уушги, зүрх зэрэг эд эрхтэний үйл ажиллагааг дэмждэг болох нь судалгаагаар нотлогдсон. Монголчууд бид 900 орчим жилийн өмнөөс зэрлэг байгалиас хунчирыг түүн биеийн тамир тэнхээг нэмэгдүүлэх, шарх, үрэвслийг анагаахад хэрэглэсээр ирсэн түүхтэй билээ. Хожим сүүлийн 200 жил зэрлэг байгалиас нь үлэмж ихээр сүйдлэн түүж экспортлосноор устан үгүйрч УЛААН НОМонд бичигджээ.
Дэлхийн олон улсын эрдэмтэд ХУНЧИРын ач тусыг судлан тогтоож хортой, хоргүй Хавдар, Зүрх судас, Чихрийн шижин зэрэг хүнд өвчний үед уух, урьдчилан сэргийлж хэрэглэх олон төрлийн эм, эмийн бүтээгдэхүүний гол түүхий эд болгон ашигласаар байгаа юм.
Энэхүү Хунчир нь Монгол нутагт тарьж ургуулсан, 100 хувь органик, эмийн ургамлын үндэс юм. Хунчир нь Витамин A, С, Е, Селен, Алкалойд, Салонин. Флаөоноид, Полисахарид зэрэг биологийн өндөр идэвхит бодис агуулдаг. Хунчирын эмчилгээний чанар нь шинжлэх ухааны олон жилийн судалгаагаар нотлогдсон бөгөөд Уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг.
Хунчирын ашиг тус:
• Холестерин бууруулна.
• Дархлаа сэргээнэ.
• Чихрийн шижинг илааршуулна.
• Хавдрын өсөлтийг саатуулна.
• Харшлыг намжаана.
• Шархыг түргэн эдгээнэ.
• Хоол боловсруулалтыг сайжруулна.
• Цус шингэлнэ.
• Биеэс хор зайлуулна.
• Залуужуулна.
Хэрэглэх заавар
Хандалж уух: 50-100 грамм Хунчирыг сайтар угааж цэвэрлэн, 2-3 литр усанд 5 минут буцалгасны дараа зөөлөн гал дээр үргэлжлүүлэн 10 минут буцалгаж хандаа бэлтгэнэ. Бэлтгэсэн хандыг өдрийн турш цай болон бусад уух зүйлсийнхээ оронд ууж хэрэглэнэ. Хандыг сэрүүн газар хадгалж, 24 цагийн дотор хэрэглэвэл зохимжтой. Үндсийг 3-4 удаа дахин хандалж болно. Хандалсан үндсийг хуурай, сэрүүн газар /0-5 градус/-т хадгална. Хунчирын хандыг 10 хоног уусны дараа 10 хоног завсарлана.
Шөлөнд хэрэглэх: Угааж цэвэрлэсэн хунчирыг шөлөнд буцалгаж хэрэглэвэл, таатай сайхан амт оруулж, алжаал ядаргааг тайлна.
Махтай чанах: Угааж цэвэрлэсэн хунчирыг махтай хамт чанаж хэрэглэж болно.
Уламжлалт анагаах ухаан, эмийн ургамлын судлалаар Монголдоо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд Хунчир гэж ямар ургамал болох, Монголчууд, дэлхийн олон улсууд хэзээнээс хэрэглэж эхэлсэн, ямар ашиг тустай талаар танд зориулан тайлбарлажээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан