Жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүд өнөөдрөөс Pfizer вакцинд хамрагдах боломжтой

Жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүд өнөөдрөөс сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдах боломжтой болсон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Өнөөдрөөс эхлэн жирэмсэн эмэгтэйчүүдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах ажил эхэллээ. Жирэмсэн эмэгтэйчүүд халдварын улмаас хүндрэх эрсдэл өндөр байгаа тул ийнхүү вакцинд хамруулах ажлыг эхлүүллээ.
Бие давхар эмэгтэй коронавирусийн эсрэг вакцинд хамрагдах хүсэлтэй бол ЭМЯ-ны хуудсанд хандаж цаг авч, вакцинд хамрагдах боломжтой.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 40,000 орчим жирэмсэн эмэгтэй бий.
Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний 14-36 долоо хоногийн дотор вакцины нэг болон хоёрдугаар тунг тариулах бооломжтойг мэргэжилтнүүд хэлж байна.
Түүнээс гадна эцэг, эхчүүдийн зүгээс хүүхдүүдийг сайн дураар нь вакцинд хамруулах хүсэлтийг ирүүлж байгаа. Энэ дагуу Эрүүл мэндийн яамны зүгээс холбогдох судалгааг хийж байна.
Хэрэв 16-17 насны хүүхдээ вакцинд хамруулах хүсэлтэй бол эцэг, эхчүүд дархлаажуулалтын цэгүүдэд очиж, хүсэлтээ гарган хамруулах боломжийг нээх зохицуулалтыг хийж байна.
Тиймээс өнөөдрөөс жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүд Pfizer вакцинд сайн дураараа хамрагдах боломжтой” гэв.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан