Б.Ууганбаяр: Өдөрт батлагдаж байгаа халдварын 30 хувийг хүүхэд эзэлж байна

Зургаадугаар сар гарсаар халдварын тоо огцом нэмэгдэж байна. Халдвар нэмэгдэхийн хэрээр хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгааг ЭМЯ-наас анхааруулж байна. ЭМЯ-ны Хэвлэл олон нийттэй харилцах зөвлөл Б.Ууганбаяр "Халдвар авсан хүмүүсийн дунд хүүхдийн эзлэх хувь нэмэгдэж байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулж олон нийтийн газар болон хүн бөөгнөрсөн газраар явахгүй байх, дэлгүүр хоршоогоор явахдаа хүүхдээ дагуулж явахгүй байхыг анхааруулж байна. Хүүхдүүд гадуур явахдаа амны хаалтаа буруу зүүх, амны хаалтгүй явах тохиолдол их байна. Эцэг эхчүүдийн хариуцлага маш чухал байна. Хүүхдүүдээ өвчлүүлэхгүй урьдчилан сэргийлэхэд эцэг эхийн оролцоо чухал болоод байна.
Өдөрт батлагдсан тохиолдлуудад хүүхдийн эзлэх хувь 22 байсан бол сүүлийн долоо хоногт 30 орчим хувь болж нэмэгдсэн байна. Тодруулбал, өдөрт батлагдаж байгаа халдварын 30 орчим хувийг хүүхдүүд эзэлж байна" гэлээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан