Л.Баярсайхан эмчийн санал болгож буй мөнхийн залуу байхын тулд хүн бүрийн хэрэгжүүлэх ёстой 24 зөвлөгөө.
- Уулаар алх. Тогтмол алхвал хэдэн сарын дараа хэн болсноо гайхан ярих болно.
- Дурла. Хэн нэгэнд таалагдах хүслээс илүү хүнийг дэгэнд оруулдаг зүйл үгүй.
- Тур. Гүзээ гэдэг буян биш, баас дүүрсэн гэдэсний гогцоонууд юм.
- Уухаа багасга. Согтууруулах ундаа өөрөө өндөр калори.
- Битгий атаарх. Хүний чадсан болгоныг чадахгүй.
- Бахдан баярлаж сур. Хэн нэгэн “Сайн шүү” гэвэл битгий худлаа “Хамт олны хүч” гээ.
- Таларх, даруу, өөртөө итгэлтэй бай.
- Дэмий юманд баярлаж сур. Машин угаалгаад юм уу, тэнгэр цэлмэхэд ч юм уу.
- Найз нөхөд, ойр дотныхондоо цаг, мөнгө гаргаж бай.
- Тансаг хэрэглээ, тав тухыг жаргал гэж бүү эндүүр. Энгийн, хялбар амьдрах нь залуу байхын гол нөхцөл.
- Битгий гомдолло. Ер нь юунд ч битгий гомдолло. Амьдрал шудрага биш ч, амьдрах сайхан.
- Юунаас ч битгий ай. Үсрээд л үхнэ биз. Залуучууд хаана байна, тэнд бай. Нас намбаар ялгарах хэрэггүй.
- Орой гарах бол гар. Амьдралыг тасалж байснаас ажлаа тасал (40-с дээш насныханд).
- Шөнө гоё бол битгий яаар. Дахин ийм шөнө олдоо ч уу.
- Өгөөмөр бай.
- Хариу харалгүй тусла. Тусалсан бол дор нь март.
- Жилдээ нэг удаа хөдөө гадаа яв. Эцэг өвгөдийн нутгаар оч.
- Хуйвалдаанд бүү итгэ. Адилхан хуйвалдаад араар чинь тавьдаг юм.
- Юмыг хурдан эхлэ. Бүхнийг тооцоолоод, бодоод байх ядаргаа. Сэлмээ сугалаад цавчаад ор, юу болох нь харагдана.
- Цэцэг өгөхөөр бол ямар ч шалтгаангүй шууд өг. Жаахан тэнэг мэсэж бичихдээ бүү ич. Хэн юу гэж бодох бол гэж өөрийгөө зомбидохоо боль.
- Битгий бөгтийгээд бай. Гэдсээ тат, цэх, пээдгэр яв.
- Сайн хөдөл. Хүн хөдөлж үхдэггүй, хөшиж үхдэг.
- Галзуу бүсгүй таарвал битгий гөлийгөөд бай, зүгээр инэмсэглэ. Хариулсан бол дөхөж болно.
- Байгаагаасаа залуу харагдах гэж бүү хичээ. Ямар ч насанд гялалзаж болдог юм.