Америкийн эрдэмтдийн Mirror сэтгүүлд нийтлүүлсэн судалгааны тайланд халуун цай буюу кофе уух нь ходоодны хавдарт хүргэдэг гэж дүгнэсэн байна. Уг судалгаанд 2004-2017 онд эрүүл мэндийн байдлыг нь ажиглаж буй 50 мянган хүнийг хамруулжээ. Тэднээс ходоодны дээд аман дээр хорт хавдар үүссэн тохиолдол 317 илэрсэн байна. 60-70 насны эрэгтэйчүүд илүү өвчилсөн байдал ажиглагдав.
Өвчний шинж тэмдэг нь залгихад хүндрэл гарах, ходоод эвгүйцэх, хорсох, хоолны дараа бөөлжис цутгах, хоолны дуршил алга болох, жин алдах болон гэдэсний дээд хэсэг, цээж, ар нуруу өвдөх зэрэг зүйл байжээ.
Эндээс үзэхэд 90 хэмээс дээш халуун цай буюу кофе уудаг хүмүүс ходоодны хавдар тусах магадлал 90 хувьтай байдаг аж. Энэ үзүүлэлт 75 хэмийн халуун цай, кофе уудаг хүмүүсийнхээс 2.4 дахин илүү байв. Энэ үзүүлэлт мөн халуун шоколадны хувьд адил. Эрдэмтдийн ярьснаар уг өвчлөлийн магадлалыг багасгахын тулд ердөө л халуун ундаа уухын өмнө хөргөх шаардлагатай гэнэ.
Ц.Улам-Ундрах
"Засгийн газрын мэдээ" сонин