Нью-Дели-Улаанбаатарын нислэгээр ирсэн 19 Энэтхэг иргэнээс халдвар илэрчээ

Мутацид орсон вирус тархаж, нөхцөл байдал хүндэрч байгаа Энэтхэг улсаас 60 иргэн ирж, Дорноговь аймагт тусгаарлагдсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, энэ сарын 25-26-ыг шилжих шөнө Нью-Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Энэтхэг улсын нарийн мэргэжлийн техник инженерийн ажилтан гэх 60 хүн Монголд ирж, Дорноговь аймгийн Алтанширээтэд тусгаарлагдсан байдаг. Тэгвэл тэдний 19-өөс нь халдвар илэрсэн талаар Эрүүл яам өнөөдөр мэдээллээ. Тэдний 18 нь Дорноговьд, 1 нь Улаанбаатарт тусгаарлагдаж байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан