Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэн амиа алджээ


Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал амь хохирогчийн гэр бүлийн хүн, тус аймгийн иргэн 34 настай П "Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт манай эхнэр 34 настай Г ураг амьгүй гэх оноштойгоор наймдугаар сарын 31-ний өдөр хэвтэн эмчлүүлж байгаад есдүгээр сарын 07-ны өдөр нас барсан. Иймд шалтгаан нөхцлийг шалгуулмаар байна” гэж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргажээ.
Иргэний өргөдлийг есдүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч Архангай аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан