ХӨСҮТ-өөс Коронавирусийн цар тахлын талаар ээлжилт мэдээллийг хийлээ.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 522 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Сайн мэдээ сүүлийн хоёр хоногт коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүсээс гурав нь эдгэрч, дараагийн шатны ажиглалт руу шилжсэн. Нийт батлагдсан тохиолдол 311 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 301 байгаа.Нийт эдгэрээд гарсан 301 хүний 10 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 14 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Одоогоор ХӨСҮТ-д 10 хүн коронавирусийн улмаас хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээр өвчтөний зургаан хүний биеийн байдал хөнгөн, дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.