“COVID-19”-өөр өвдөөд эдгэрсэн бол 3 сарын дараа вакцин хийлгэнэ

Вакцины талаар иргэдийн асуултад УОК болон албаны хүмүүсийн хариулсан хариултын заримаас хүргэж байна. 
-Жирэмсэн хүн вакцин хийлгэж болох уу? 
-Одоогоор бүрэн судлагдаагүй тул хийлгээд хэрэггүй.
 
-Хөхүүл ээжүүд хийлгэхэд хүүхдэд сөргөөр нөлөөлөх үү? 
- Хөхүүл ээжүүд хийлгэж болно. Зарим тохиолдолд хөхний сүүгээр дамжиж дархлаа тогтох тухай ч ойлголт бий.
 
-Өмнө нь ковидоор өвдсөн хүмүүс хэдэн сарын дараа хийлгэх вэ? 
- Өвдөөд эдгэрсэн бол 3 сарын дараа вакцин хийлгэнэ.
 
-Вакцин өвчин үүсгэх үү? 
-Амьд вирус биш тул өвчин үүсгэхгүй.

-Хавдартай хүн хийлгэж болох уу? - Хавдрын эм, эмчилгээтэй бол хийлгэж болохгүй. -Элэгний өвчтэй хүмүүс хийлгэж болох уу? - Элэгний вирус идэвхжил өндөр бол хийхгүй.
 
-Хоёр дахь тунгаа хийлгээд хэд хоногийн дараа дархлаа тогтох вэ? 
-Хамгийн чухал нь эхний тунгаас дараагийн тун хүртэл халдвар авахгүй хэрэгтэй. 2 тунгаа хийлгэж дуусаад 14 хоногийн дараагаас дархлаа бүрэн тогтоно.
 
-Эхний тунгаа “Астразенека”-гийн вакцин хийлгээд 2 дахь тунгаа өөр вакцин хийлгэж болох уу?
-Анагаах ухааны үүднээсээ бүрэн боломжтой боловч эрсдэлгүй байхын тулд ижил үйлдвэрийн вакцин 2 тун хийлгэх хэрэгтэй.
 
-Хүн амын хэдэн хувийг вакцинжуулж байж сүргийн дархлаа тогтох вэ? 
- Хүн амын 60 хувийг вакцинжуулж байж тогтоно.
 
-Хоёр тун вакцин хийлгэж дархлаа тогтсоныг хэрхэн нотлох вэ? 
- Хоёр дахь тунг тариулсны дараа гэрчилгээ олгоно.
 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан