АНУ-д коронавирусний хувилбараар халдварласан 6000 гаруй тохиолдол илэрчээ

АНУ-д ням гаргийн байдлаар коронавирусний хувилбаруудаар халдварласан 6000 гаруй тохиолдол бүртгэгдээд байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлэв.

Тэдгээр тохиолдлын дийлэнх буюу 6390 нь Их Британид анх илэрсэн “B.1.1.7” хувилбараар халдварлажээ. Мөн Өмнөд Африкт анх илэрсэн “B.1.351” хувилбараар халдварласан 194 тохиолдол, Бразилд тархсан “P.1” хувилбараар халдварласан 54 тохиолдол тус тус илэрчээ.

Мөн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв Калифорни муж улсад анх илэрсэн “B.1.427”, “B.1.429” хувилбаруудыг анхааралтай хянаж байна.

Эдгээр таван хувилбар нь илүү хурдан халдварлахаас гадна эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барах эрсдэлийг нэмэгдүүлж, өмнө нь халдвар авах үед болон вакцин хийлгэсний дараа үүссэн эсрэг биетүүдийн саармагжуулалтыг бууруулж, эмчилгээ, вакцины үр дүнг бууруулж буй байдал ажиглагдаад байгаа тул "анхаарал хандуулах" хувилбаруудын ангилалд оруулаад байгаа ажээ.

"Бид түнш байгууллагуудтайгаа хамтран орон даяарх лабораториудын коронавирусний хувилбаруудыг илрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж байна" гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ. Вируснүүд нь байнга хувьсан өөрчлөгдөж байдаг бөгөөд одоогоор АНУ-д төдийгүй дэлхий даяар “SARS-CoV-2”-ын олон хувилбар бүртгэгдээд байгаа юм.

“COVID-19” болон түүний хувилбаруудаас сэргийлэхийн тулд амны хаалт зүүх, зай барих, гарын ариун цэврийг сайтар сахих, вакцинжуулалтад хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд уриалж байна. 

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан