Их Британид илэрсэн коронавирусний хувилбарын улмаас АНУ-д шинэ давлагаа үүсэж магадгүй

ВАШИНГТОН. /CNN/. Их Британид анх илэрсэн коронавирусний шинэ, илүү хурдан халдварладаг хувилбарын улмаас АНУ-д энэ хавар халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдэж магадгүй гэж шинжээчид таамаглажээ. Тэдний үзэж буйгаар, ийм нөхцөл байдлаас зайлхийхийн тулд аль болох олон хүнийг вакцинжуулах шаардлагатай байна.“B.1.1.7” хувилбараар халдварласан 1880 гаруй тохиолдол 45 муж улсад бүртгэгдээд байна гэж АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ. Гэвч эдгээр нь зөвхөн шинжилгээгээр илэрсэн тохиолдлууд бөгөөд ийм шинжилгээг хангалттай тоогоор хийхгүй байгаа гэдгийг Вашингтоны их сургууль, Фред Хатчинсоны нэрэмжит Хавдар судлалын төвийн вирус судлаач Тревор Бедфорд мэдээлжээ.
 
“Хавар шинэ хувилбараар халдварласан тохиолдлын тоо нэмэгдэж, дөрөв юм уу тавдугаар сард шинэ давлагаа үүсэж болзошгүй. Гэвч нөхцөл байдлыг зун гэхэд хяналтад авна гэдэгт миний бие найдсан хэвээр байна” гэж Т.Бедфорд мэдээлжээ. Түүний хэлснээр, вакцинжуулалтыг үргэлжлүүлж, амны хаалт зүүх, зайнаас харилцах зэрэг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах нь тархалтыг хяналтад авахад хувь нэмрээ оруулах ажээ. Түүнчлэн намар халдварын тохиолдол дахин нэмэгдэж болзошгүйг тэрбээр анхааруулсан байна.
 
Мөн Фред Хатчинсоны нэрэмжит төвийн халдварт өвчин судлалын мэргэжилтэн, тархвар судлаач, доктор Жош Шифферийн хувьд Т.Бедфордтой санал нэг байна. Миний бодлоор шинэ хувилбарууд тархах халдварын дөрөв дэх давлагаанаас хамтдаа сэргийлэхэд хүндрэлтэй байх төлөвтэй байна гэж тэрбээр мэдээлжээ. Тиймээс вакцинжуулалт бол халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэхээс сэргийлэх хамгийн сайн арга зам юм гэж шинжээчид үзжээ. 
 
 
Э.ХуланЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0
Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл