ОХУ Өмнөд Солонгостой “Спутник V” вакцин үйлдвэрлэхэд хамтрана

ОХУ-ын Шууд Хөрөнгө Оруулалтын Сан нь Өмнөд Солонгосын GL Rapha компанитай “Спутник V” вакцины 150 сая тунг хамтран үйлдвэрлэх талаар тохиролцлоо. Энэ тухай Гамалей төвийн цахим хуудаст мэдээлжээ. 
Өмнөд Солонгосын нутаг дэвсгэр дээр 150 сая тун Оросын вакциныг үйлдвэрлэх талаар тохиролцжээ. Энэ оны 12 сард үйлдвэрлэл эхлэх ба эхний вакцин 2021 оны 1 дүгээр сард экспорт хийж эхлэх юм байна.   “Спутник V” вакциныг 50 гаруй орон 1,2 тэрбум тунг авах хүсэлтээ ирүүлсэн. Гадаадын зах зээлд гаргах вакциныг Энэтхэг, Бразили, Хятад, Солонгос зэрэг олон улсын хамтрагч нартай хамт үйлдвэрлэл явуулна. Гадаадын байгууллагуудтай хийсэн гэрээний дагуу ОХУ-ын нутаг дэвсгэрээс гадна жилд 500 сая тун үйлдвэрлэх боломжтой юм. Одоогийн байдлаар Шууд хөрөнгө оруулалтын сан нь үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэхийн тулд бусад улс оронтой хэлэлцээ хийж байгаа гэж мэдээнд өгүүлжээ. 
Өмнө нь Шууд хөрөнгө оруулалтын сангийн мэдэгдсэнээр,“Спутник V” вакцин нь 16 мянган сайн дурынхныгхамруулсан судалгаанд  92%-ийн үр дүнтэй байгаа юм. Одоогоор Беларусь, Арабын Нэгдсэн Эмират Улс, Венесуэлзэрэг орнуудад клиникийн туршилт хийгдэж байгаа билээ. Клиникийн туршилтын III үе шат дууссаны дараа Гамалейн төв туршилтын тайланг илтгэх юм. 
Эх сурвалж: www.newsru.com
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан