Коронавирусийн вакцины дараа архи уувал юу болох вэ?

Оросын дархлаа судлаач, харшлын эмч Владимир Болибок коронавирусын эсрэг вакцин хийлгэсэн хүмүүс яагаад архи уухгүй байх хэрэгтэйг тайлбарлажээ. Вакцин хийлгэсний дараа дархлаа үүсэх явцад бие махбодь янз бүрийн хортой нөлөөнд өртөмтгий байдгийг онцолсон байна.
Согтууруулах ундааны хор бага тунгаар ч гэсэн хордлого өгч, элэг, нойр булчирхайг өдөөдөг аж. Хэдийй архи нь вакцины үр дүнд шууд нөлөөлөхгүй ч уухгүй байх нь зохистой аж.
Мөн вакцин хийлгэсний дараа бие махбодийн хүсээгүй хариу үйлдлээс урьдчилан сэргийлэхийн тулд хэт халуун усанд орохгүй байхыг зөвлөжээ.

ЭХ СУРВАЛЖ: GEREG.MN скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан